Бид "болно байх" гэсэн таамаглалд итгэдэггүй, харин "болсон" гэсэн датад суурилдаг. Маркетинг бол шашин биш, харин Тасралтгүй Оновчлол (Continuous Optimization) юм.

Бидний хийсэн контент, сурталчилгаа бүр батлагдсан Стратегийн Зураглалын дагуу явагддаг. Санамсаргүй, дураараа хийгдсэн нэг ч үйлдэл байхгүй.
Бид юу төлөвлөсөн, түүнийгээ л тайлагнадаг. Юу ажилласан, бас юу ажиллаагүйг нуулгүй харуулна. Ажиллаагүй төлөвлөгөө бол бидний хувьд "амжилтгүй оролдлого" биш, харин дараагийн зөв алхмыг заах "үнэт дата" юм.
Бид тайлан дээрээ үндэслэн стратегиа шуурхай засварлаж, оновчилдог. Бидний зорилго бол төлөвлөгөөгөө хамгаалах биш, харин таны үр дүнг (ROI) хамгаалах юм. Хэрэв дата өөр чиглэл заавал, бид төлөвлөгөөгөө тэр доор нь сайжруулан засдаг .